“Бидний бахархал” төсөл Төв аймагт нээлтээ хийлээ


12-р сарын 7
11 цаг 49 минут
318562969_840149137304470_2554584571029194283_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эх орон даяар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төсөл Төв аймагт өнөөдөр  нээлтээ хийлээ.

Төв аймгийн Зуунмод сум, Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумдад үргэлжлэх тус арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, “Монгол хурандаа” нийгэмлэг, Төв аймгийн ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн хэлтэс, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хамтран зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, “Монгол хурандаа” нийгэмлэгийн зочид төлөөлөгчид, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, МСҮТ болон Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат “Бидний бахархал” төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, оюутан залууст эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёл, эрх чөлөөний үнэ цэнэ, учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой. Төслийн үр дүнд бид улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлж энэхүү үзлийг үеийн үед уламжлуулан өвлүүлсээр байх болно гэж найдаж байгаа. Иймд энэхүү төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үе тэнгийн хүүхдүүдээ эх оронч үзэлд уриалан цаашид ч үлгэр жишээ иргэн болоорой хэмээн хүсч байна” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр  төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор тус байгууллагуудад хэрэглэгдэж байгаа зэвсэг техник, багаж зэвсэглэмжийн үзүүлэн, Онцгой байдлын албаны музейн үзмэрүүдийг дэлгэн олны хүртээл болголоо.

“Бидний бахархал” төслийн арга хэмжээ Төв аймгийн  Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумдад энэ сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.