Самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа


12-р сарын 7
10 цаг 05 минут

 

МонголУлсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр самбо бөхийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн баг тамирчин, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулав. Тодруулбал, дасгалжуулагч Г.Үүрцолмон, Б.Дамланпүрэв, Э.Доржпүрэв нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Г.Баяндүүрэн (алт), Д.Пүрэвдорж (мөнгө), Д.Төмөрхүлэг (хүрэл), залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн О.Оюунчимэг (алт), Г.Төрболд (мөнгө), Д.Есүй (мөнгө), өсвөр үеийнхний ДАШТ-ээс медаль хүртсэн Б.Батдаваа (алт), сурагчдын ДАШТ-ээс медаль хүртсэн Н.Ундрахбаяр (алт) нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшууллаа. Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын улсын хорооноос самбо бөхийн спортыг дэмжиж ажиллаж байгаа. Бэлтгэл сургуулилт хийх заалыг нь шийдэж өгч байна. Улсын хэмжээний наадмын хөтөлбөрт тогтмол оруулж, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Самбо бөхийн хамт олонд өндөр амжилт хүсье” хэмээн тодотголоо. Нэмж хэлэхэд, 1973 онд Ираны нийслэл Тегран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав алтан медаль хүртсэн нь Монголын самбочдын анхдагч амжилт бол гавьяат тамирчин,  гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од таван алтан медаль хүртсэн нь хамгийн оргил амжилт юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.