Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ


12-р сарын 5
14 цаг 05 минут

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ.

Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, Web 3.0 системийг Монголын сэтгүүлзүйд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Ингэснээр, Монголын сэтгүүлчдийн бүтээлийг NFT-гээр эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад сэтгүүлзүйн чанартай, даацтай бүтээл буюу сурвалжилга, ярилцлага, гэрэл зураг зэрэг бүтээлийг блокчэйн дээр суурилсан NFT технологиор худалдан борлуулах боломж бүрдэх юм.

“Паблиш” компанийн БНСУ-ын цахим сэтгүүлзүйд нэвтрүүлсэн энэхүү технологийг Монголд нутагшуулах, хэрэгжүүлэх эрхийг Монголын сайтын холбоо хариуцах бөгөөд цахим сэтгүүлзүйн бүтээл илүү үнэ цэнэтэй болох, сэтгүүлчийн оюуны өмч хамгаалагдах, сэтгүүлчид оюуны бүтээлээ үнэд хүргэж, дан ганц Монголын зах зээлээс бус дэлхийн зах зээлээс ашиг олох боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлог гэдгийг “Монголын сайтын холбоо”-ны тэргүүн Э.Батхүү энэхүү санамж бичгийг зурах үеэр онцлов.

“Паблиш” компанийн төлөөлөл өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай уулзахаас гадна Монголын цахим салбарын зарим төлөөлөлтэй уулзаж, Web 3.0 технологийн талаар мэдээлэл хуваалцах аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина9 цаг 1 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ9 цаг 2 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна9 цаг 2 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна9 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ9 цаг 3 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай9 цаг 4 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ9 цаг 15 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно9 цаг 15 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо9 цаг 16 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу9 цаг 17 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна9 цаг 18 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.