Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна


12-р сарын 5
11 цаг 10 минут

ЭМЯ, НЭМҮТ, АХБ хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор 21 аймгийн эрүүл мэндийн салбарын бус мэргэжилтэн нарт зориулсан бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна.



Зүүн бүсийн сургалтыг  Хэнтий аймагт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, Хэнтий аймгийн ЭМГ-ийн  дарга Л.Мэндбаяр нар оролцлоо. Тус сургалтаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, онцгой байдлын албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч нарт Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэж, шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, мэдлэг, хандлагыг нь дээшлүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04Хос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав11 сар 2. 15:03Эрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна11 сар 2. 15:02Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ11 сар 2. 15:01АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов11 сар 2. 14:59Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ11 сар 2. 14:59Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна11 сар 2. 14:58Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа11 сар 2. 14:58Өвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ11 сар 2. 14:5726 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.