“Монгол улс: Ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” төсөл хэрэгжүүлнэ


12-р сарын 2
15 цаг 49 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар Азийн хөгжлийн банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Шинго Кимуратай уулзаж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих гэж буй “Монгол Улс: КОВИД-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” техник туслалцааны төслийн талаар санал солилцож, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээрх Техник туслалцааны төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдаж байгаа бөгөөд УИХ-аас баталсан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Энэхүү техник туслалцааны төслийн зорилго нь КОВИД-19-ийн дараах хүнсний аюулгүй байдал болон Монгол Улс дахь дэлхийн хүнсний болон бордооны үнийн хямралыг бэхжүүлэх юм. Төслийн үр дүнд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг даван туулах стратеги, менежмент сайжирч, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал дээшилнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав7 цаг 46 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв7 цаг 47 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана7 цаг 49 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно7 цаг 50 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ7 цаг 51 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ7 цаг 52 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно7 цаг 53 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв7 цаг 53 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.