Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын нийслэл Оттава хотод ажиллаж байна


12-р сарын 2
12 цаг 26 минут

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2022.12.01) Канад Улсын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Хөдөө аж ахуй, хүнсний байнгын хорооны дарга Коди Блуатай уулзаж, хоёр улсын хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов.

 

Монгол Улс, Канад Улс иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Б.Саранчимэг Канадын хөдөө аж ахуйн технологийг Монголд нутагшуулах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Монгол Улс байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого баримталж байгаа талаар танилцуулсан юм.

 

Канад Улсын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Хөдөө аж ахуй, хүнсний байнгын хорооны дарга Коди Блуа хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцаа идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарын төдийгүй бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.

Тэрбээр, хоёр улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарт хамтарсан судалгаа хийх, Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийн менежментийн системийг Монголд нэвтрүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Сенатын гишүүн Б.Клемон, Нийтийн танхимын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын Парламентын нарийн бичгийн дарга Франсис Друан, Нийтийн танхимын дарга Э.Рота, Хөдөө аж ахуй, хүнсний сайд М.К.Бибо нартай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Мөн тус улсын Сенатын танхимын болон Нийтийн танхимын хуралдааны явцтай танилцсан юм.

 

 

Уулзалтуудад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Ганболд, Н.Наранбаатар болон албаны бусад хүмүүс оролцов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав5 цаг 12 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв5 цаг 12 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана5 цаг 15 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно5 цаг 15 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ5 цаг 16 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ5 цаг 17 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно5 цаг 18 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв5 цаг 19 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.