БШУЯ-ны албан хаагчдад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа


12-р сарын 1
15 цаг 47 минут

Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар БШУЯ-ны албан хаагчдад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), түүний үндэслэл, шаардлага, боловсруулсан үйл явц, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.

Үндэсний шинжээч Б.Долгор салбар дундын болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тухайн салбарын албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага онцгой чухал болохыг тодотгоод жендэрийн талаарх хууль эрх зүйн болон онолын ойлголтуудыг нарийвчлан тайлбарлаж өгсөн юм. 

Энэхүү салбар дундын стратеги төлөвлөгөөний “Охид, хөвгүүд, эмэгтэй эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ”, “Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” 1, 2, 5 дугаар зорилтын 19 арга хэмжээг БШУЯ дангаар болон хамтран хариуцаж хэрэгжүүлнэ. Ташрамд дурдахад боловсрол, шинжлэх ухааны салбарт баримтлах жендэрийн бодлого 2017 онд батлагдсан. Энэхүү бодлогын эхний үе шат дуусаж, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэхээр ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ2 цаг 35 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ2 цаг 36 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"2 цаг 36 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна2 цаг 37 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна2 цаг 38 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ2 цаг 39 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав2 цаг 42 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ2 цаг 43 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй2 цаг 44 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна2 цаг 46 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.