Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалт боллоо


12-р сарын 1
15 цаг 29 минут

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Азийн сан, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр  оролцогч байгууллагууд сайн туршлагаа хуваалцаж, үр дүнгийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар хэлэлцсэн юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд хоорондоо уялдаа бүхий гурван төсөл хэрэгжүүлсэн. Үүнд:

  • ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл;
  • НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл;
  • Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төсөл багтаж байгаа юм.

Эдгээрийн нэг болох Хотын засаглалыг сайжруулах төсөл нь иргэдэд нэн шаардлагатай төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, цахимжуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. Мөн нийслэлийн 1.6 сая иргэнд төрийн үйлчилгээг хүргэж буй нийслэлийн төрийн захиргааны албан хаагчдыг чадавхжуулахад тодорхой, бодит үр дүн гарсан байна.

Энэ төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын засаглалыг сайжруулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжсэн. Засаглалын хувьд төвлөрлийг сааруулна гэдэг нь төрийн үйлчилгээ зөвхөн нэг байгууллагад төвлөрч байсан бол одоо нэгж бүрд тарж, иргэдэд үйлчилгээ хурдан шуурхай хүрэхийг хэлнэ. Ингэснээр нийслэлийн 95 үйлчилгээг цахимжуулсны дотор зөвшөөрөлтэй холбоотой 74 төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Бид  өмнө нь хорооноос үйлчилгээ авч мэддэггүй байсан. Энэ бүх үйлчилгээ цахимжиж, иргэн хорооноос үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн нийслэлийн нэг цонхны үйлчилгээний төвүүдэд хандаж бүх үйлчилгээг авч байна. Энэ бүхэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй ЗГХЭГ, НЗДТГ, Азийн сан хамтран ажилласны үр дүн юм. Энэ үр дүн иргэдэд бодитойгоор хүрч буй. Засаглалыг сайжруулна гэдэг дуусдаггүй, байнгын аялал. Энэ чиглэлд нийслэл албан хаагчдаа чадавхжуулах төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран энэ жилээс хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Энэ үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри "Сайн засаглал нь улс орны хөгжлийг урагшлуулах том хүчин зүйл. Ийм учраас ч Швейцарын хөгжлийн агентлагаас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү төслийн зарим үр дүнг онцолбол, нэг цонхны үйлчилгээний төвийг өргөжүүлсэн нь бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөөр байна. Хөтөлбөрийн чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цаашид үргэлжлүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн засаглалын чиглэлээр хэрэгжүүлдэг гол хөтөлбөр нь Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллажээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 16 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 17 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 18 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 18 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 20 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 21 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 21 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 23 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 24 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 25 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.