Хүний хөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт зохион байгууллаа


11-р сарын 30
10 цаг 17 минут
 
Бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ, Жайка байгууллагын “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-тэй хамтран 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүний нөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт” зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай нар нээж, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хүний нөөцийн ажилтан хамрагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой тусгагдсан зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээлэл өглөө.
Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар саналаа хуваалцаж, цаашид энэхүү чадавхжуулах сургалтыг цуврал болгон зохион байгуулах хэрэгтэйг онцолж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ4 цаг 7 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай4 цаг 8 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ4 цаг 9 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг4 цаг 10 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн4 цаг 11 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ4 цаг 12 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн4 цаг 13 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна4 цаг 14 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо4 цаг 15 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина4 цаг 16 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.