Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ


11-р сарын 29
10 цаг 42 минут

Монгол Улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөж харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд гаргах тодорхой зорилттой төр хувийн хэвшил хамтарсан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр болжээ.

Монголын сансрын үндэсний зөвлөл, Кюүшүгийн технологийн институт болон ОНДО Спэйс ХХК нар харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтран ажиллах гэрээнд 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр гарын үсэг зурлаа. Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж УИХ, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийг төлөөлж тус институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани ОНДО Спэйс компанийг төлөөлж үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Ч.Анар болон Гүйцэтгэх захирал О.Алтаншагай нар гарын үсэг зурлаа.

зураг
 

ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Өөрөөр хэлбэл сүлжээгүй газар төөрсөн хүн өөрийн байгаа газрын байршил болон бусад мэдээллийг дамжуулах боломжоор хангагдах аж.

Ингэснээр ОНДО Спэйс компани нь хиймэл дагуулуудын сансрын орчны тестүүдийг Кюшүгийн технологийн институттэй хамтран хийх, тоног төхөөрөмжийг ашиглах, Монгол улсад анх удаа байгуулах сансрын орчны тестийн лаборатори дээр ‘’Know How’’ хуваалцах сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг Япон улсад бэлтгэх зэрэг ажлууд багтаж байгаа ажээ. Кюүшүгийн технологийн институт нь жижиг хиймэл дагуул хөгжүүлэлт, хөөргөх салбарт дэлхийд тэргүүлдэг.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог юм. Учир нь Монгол Улсын хэмжээнд анх удаа сансрын технологийн хэмжээнд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сансрын хамтын ажиллагааны талаар хоёр орны засгийн газрын хэмжээнд яригдах ажээ. Найрамдалт харилцааны тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Япон Монголын харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож хувийн байр сууриа илэрхийлсэн байна.

зураг
 
зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав9 цаг 54 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв9 цаг 54 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана9 цаг 57 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно9 цаг 58 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ9 цаг 58 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ9 цаг 59 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно10 цагийн өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.