УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ


11-р сарын 28
13 цаг 45 минут

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН-ын үйл ажиллагаа болон мөрийн хөтөлбөрийн дутмаг талуудаа эрх баригчид нь эргэж хараасай, биелүүлээсэй гэж хүсэж байна. Тавдугаар бүлэг буюу хот хөдөөгийн хөгжил дээр гэхэд 207 зүйл амласан бий. Гэтэл энэ 207 зүйлээс энэ асуудал биелсэн гэхэд үнэхээр хэцүү харагдаж байна. Зөвхөн хотод түгжрэл, утаа гэдэг асуудал юу болж байна. Түгжрэлийг шийдэх арга нь цахимаар гээд аргацаасан нөхцөл байдал руу буюу нийгмийн бухимдлыг тэсэж гарах гэсэн байдал руу орж байна.

Тодруулбал, бүс нутгуудад үйлдвэр технологийн албан парк байгуулна гэж 2020 онд хэлсэн. Удахгүй 2023 он гарна. Хэдэн аж үйлдвэрийн парк Монгол Улсад байгуулагдсан байгаа вэ гэхээр нэг ч байхгүй байна. Төв суурин газрын иргэдийн 70-аас дээш хувийг орон сууцаар хангана гэсэн нь мөн л хэрэгжээгүй.

Монгол Улсын 330 сумаас 99 сумыг жишиг сум болгоно гэсэн. Биелэлт муу байна. Нэг ч сумын төвийг орчин үед шилжүүлсэн жишиг алга. Энэ нь нэг жилийн дараа биелэх үү?

МАН-ын дөрвөн жилээр амласан мөрийн хөтөлбөр 75 хувьтай явна. Хэдхэн хоногийн дараа 2023 он гарах гэж байна. Үүнийг ард түмэн, тэр дундаа эрх баригчид өөрсдөө анзаарч дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөрт амласан зүйлсээ хийгээсэй гэдэг үүднээс бид ажлуудыг нь санууллаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24АН-ын даргад ГОРИЛОГЧДЫН албан бус CV5 сар 27. 13:23Роботуудын боксын анхны тэмцээн Хятадад болжээ5 сар 27. 13:22Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ5 сар 27. 13:21“Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 10-наас хялбарчилна”5 сар 27. 13:20Эрдэнэ толгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ5 сар 27. 13:18Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 27. 13:16З.Гэрэлбадам: Ажилтан аз жаргалтай байвал хэрэглэгч ч тэр мэдрэмжийг мэдэрнэ5 сар 27. 13:09"BLACKPINK" бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ5 сар 26. 13:14Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв5 сар 26. 13:13
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.