Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор Улаанбаатарт хүрэхэд цаг хугацаа зардал хэмнэнэ


11-р сарын 23
15 цаг 49 минут

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр "Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргалаа. Баян-Өлгий аймгаас хойш 65 км-ийн зайд орших Цагааннуурын чөлөөт бүсийн Азийн AH-4 босоо тэнхлэгийн авто замыг ашиглалтад оруулсан. БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн байгааг хэлье. Үүнтэй холбоотойгоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна.

Цагааннуур чөлөөт бүсэд тээвэр ложистикийн төв, гадаад, дотоод худалдааны төв болон үйлдвэрлэл байх бүрэн боломж бий. Баруун аймгуудын малын мах өвчингүй. Тиймээс халал аргаар бэлтгэсэн мах холбогдох зах зээл рүү гарах нь нээлттэй байдаг.

Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор ороод Улаанбаатарт хүрэх зам 200 км-ээр татуу тул цаг хугацаа, зардлын хэмнэлт гарах боломжтой гэж үзэж байгаа.

Эдийн засгийн хөгжлийн яам чөлөөт бүсүүдийн асуудлыг хариуцаж байгаа юм" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана9 цаг 6 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ9 цаг 7 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна9 цаг 7 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө9 цаг 8 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо9 цаг 8 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"9 цаг 9 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ9 цаг 9 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно9 цаг 11 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ9 цаг 13 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна9 цаг 13 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ9 цаг 14 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.