НҮБ: Хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдолд нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна


11-р сарын 23
10 цаг 56 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан билээ. Энэхүү өдрийг 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэхийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсан бөгөөд дэлхийн 130 гаруй орон нэгдсэн байдаг.

Хүүхдүүд өөрсдөдөө тулгарч буй бэрхшээлийг томчууддаа хэлэх, томчууд нь багачуудаа сонсож, ойлгоход энэхүү өдрийн үнэ цэн оршдог. Тус өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох, дамжуулахад чиглэж өндөр түвшний арга хэмжээ, санал санаачилгыг олонтаа хэрэгжүүлж байна.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлыг дахин олон нийтийн анхааралд хүргэхийг зорьж байгаагаа мэдээлэв. Учир нь эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн ураг утаагаар хордож эхэлдгийг дэлхийд олон олон судалгаа нотлоод буй.

Агаарын бохирдлоос болж ээжүүд дутуу төрөх, үр зулбах эрсдэл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Манай улсад өвлийн улиралд дутуу төрөх, үр зулбах тохиолдол зуны улирлаас тав дахин их байдаг аж. Мөн өвлийн улиралд томуу, томуу төст өвчин зургаа дахин нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлаж байна.   

Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.