Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс “Нэгдүгээрт хүүхэд” өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа


11-р сарын 23
10 цаг 53 минут

Дэлхийн хүүхдийн өдөр буюу Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс “Нэгдүгээрт хүүхэд” өргөтгөсөн хурлыг өчигдөр зохион байгуулав. Арга хэмжээний үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эцэг, эхийн зөвлөлүүдэд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар таниулан, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,  хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд уриалсан юм.

Мөн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангаж, цаашид хүүхэд, гэр бүл рүү чиглэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын зөвлөлийн төлөөлөлд уг хуралд оролцсон байна. Түүнчлэн хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийн хүүхдийн элчээр контент бүтээгч Болдбаатарын Анандыг батламжиллаа.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.