“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид түүчээлэн ажиллахыг Ерөнхий сайд хүслээ


11-р сарын 22
12 цаг 59 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр төрийн албан хаагчидтай уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилтын талаар болон төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо. Уулзалтад яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төлөөлөл 1200 гаруй ажилтан, албан хаагч оролцов.  Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 110 дугаарт эрэмбэлэгдсэн. Улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь төр болоод байна. Иймд Засгийн газраас төрийн албаны авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, төрийн албан хаагчид нэгдэж, түүчээлэн ажиллах хэрэгтэй” гэлээ.


Төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг ард иргэдэд хүргэх гүүр болж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож хамтран ажиллах ёстойг онцлов. Эрхэлж буй ажилдаа эзэн болсон, чадварлаг мэргэжилтнүүд төрд ажиллах учиртай гэв.  
Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд энэ оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг, ирэх онд төр өөрийн зардлаа нэг их наяд гаруй төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ. Мөн Төрийн бүтээмжийн сэргэлт, цахим шилжилтийн хүрээнд “И-Монголиа” системд төрийн 67 байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна.
Уулзалтад оролцогчид “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг  хөгжлийн бодлогуудаа тууштай хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг Ерөнхий сайдаас хүслээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ9 цаг 53 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг9 цаг 55 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна9 цаг 55 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино9 цаг 56 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана10 цагийн өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.