Залуучууд нийгмийн тулгамдаж байгаа асуудлуудад саналаа нэгтгэн, Нийслэлийн төсөвт тусгаж өгөхийг хүслээ


11-р сарын 22
12 цаг 57 минут

Нийслэлийн социал демократ Монголын залуучуудын холбоо нам болон ажил, мэргэжил үл харгалзан нийслэлийн 1000 гаруй залуусаас нийгмийн тулгамдаж буй асуудлын талаар санал авчээ. Улмаар санал асуулгын үр дүнг нэгтгэн, залуучуудын хамгийн их хариулт өгсөн найман асуудлыг эрэмбэлэн, эдгээрийг шийдэхийн тулд Хотын хөгжлийн зорилт болон Нийслэлийн 2023 оны төсөвт суулгахыг хүсэн Хотын даргад өргөн барилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжилд залуучуудын оролцоо чухал. Хотын хөгжлийн төлөө санаа зовниж, өөрсдийн хүч оролцоо, хувь нэмрээ оруулах гэсэн залуучууддаа талархаж байна. Залуучууд нам харгалзахгүй, улс төржихгүйгээр хотын хөгжилд анхаарлаа хандуулж, саналаа хэлж байгаа нь цаг үеэ олсон зүйл” хэмээн онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүн Г.Төгөлдөр “Залуучууд түгжрэл, ногоон байгууламж, камержуулалт, тохижилт, тоглоомын талбай, хог хаягдал, хүнсний аюулгүй байдал, гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн байгууллагуудын хүнд суртал гэсэн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн. Анх удаа залуучуудын байгууллага Нийслэлийн төсөвт дуу хоолойгоо хүргэж, саналаа оруулж байна”  гэсэн.

Мөн тус холбооны нарийн бичгийн дарга С.Урангуа “Залуучууд нийгмийн болж, бүтэхгүй байгаа зүйлийг найз нөхдөдөө ярьдаг, шүүмжилдэг ч үйлдэл хийж, үгээ шийдвэр гаргах түвшинд хүргэдэггүй. Иймээс залуучуудынхаа үгийг хүргэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй залуусаас судалгаа авсан. Бид залуучуудын дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа” хэмээсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина4 цаг 46 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ4 цаг 47 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна4 цаг 47 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна4 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ4 цаг 48 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай4 цаг 49 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ5 цагийн өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно5 цагийн өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо5 цаг 1 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу5 цаг 3 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна5 цаг 3 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.