Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7%-д хүрч, өнгөрсөн оноос 34% өсжээ


11-р сарын 18
11 цаг 14 минут

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 174.1 (0.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.6%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 52 хувь нь иргэдийнх,
  • 46.6 хувь нь хувийн байгууллагынх,
  • 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх,
  • 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна. 

Зураг1. Иргэд, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл, нийт зээлийн жилийн өөрчлөлт, хувиар, сараар

зураг
 

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 18.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 329.8 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.9 (10.9%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83 хувийг эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63 (5.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 191.9 (18.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 92.7 (3.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 680.9 (34.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7 хувийг эзэлж байна.

зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 52 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 53 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 54 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 54 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 54 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 55 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 55 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 56 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 57 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 57 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.