ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ


11-р сарын 17
10 цаг 40 минут

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Эрхэм дээд Хунтайж Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ Аль-Баяан ордонд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өргөн барилаа.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотно мэндчилгээг Кувейтийн Хунтайжид уламжилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө  идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, ирэх онд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, Монголоос Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зэрэг томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.

Хунтайж Шейх Мишаль Аль-Сабах Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Чингэхдээ, Кувейт Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно5 цаг 52 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"5 цаг 53 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ6 цаг 2 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов6 цаг 3 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ6 цаг 3 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ6 цаг 4 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна6 цаг 7 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ6 цаг 7 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ6 цаг 7 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.