Төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна


11-р сарын 17
10 цаг 35 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар өнөөдөр Хан-Уул дүүргийн 8-р хороо буюу Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлал, спортын цогцолбор байгуулах төслүүдэд төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар тус санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд талууд нийтийн эдэлбэр 5 га газар олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн байгуулах хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах санамж бичигт тусгаснаар аж ахуйн нэгж тус бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэнэ. Тодруулбал, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах ажлыг тэд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг хүлээж буй. Харин нийслэлээс төслийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, бүтээн байгуулалттай холбоотой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахтай холбоотой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.