Тайланд улс гадаадын иргэдэд нэг жилийн хугацаатай эмчилгээний виз олгож эхэлнэ


11-р сарын 16
10 цаг 41 минут

Тайланд улс ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гадаадын иргэдэд эмчилгээний урт хугацаатай виз олгодог болох юм.

Уг визийн хураамжийг жилийн өмнө 6,000 бат байхаар ярьж байсан бол Тайландын засгийн газар 5,000 бат ($140) болгон бууруулах шийдвэрийг өчигдрийн хуралдаанаараа гаргажээ.

Эмчилгээний виз нь гадаадын иргэдэд нэг жилийн дотор олон удаа Тайландын нутаг дэвсгэрт орох, гарах эрх олгох ба нэг удаадаа 90 хүртэл хоног саатах боломжтой байх гэнэ.

Визийн хүсэлт гаргагч нь эмнэлгийн баталгаа, эрүүл мэндийн даатгал, доод тал нь 800,000 батын эмчилгээ хийлгэх санхүүгийн чадвартайгаа нотлох шаардлагатай юм байна.

Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засагтай Тайланд улс цар тахлын дараа эрүүл мэндийн аялал жуулчлалын дэлхийн томоохон төв болох зорилт тавиад байгаа.

Эмчилгээний визийг эрүүл мэндийн тодорхойлолт дээр үндэслэн  цааш сунгах боломжтой байхаар журамлажээ.

Ийм визийг зүрх судас, хорт хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах, хөгшрөлтийн эсрэг болон гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй өвчтөнүүдэд олгох юм байна.

 

Эх сурвалж: Bloomberg

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой1 цаг 19 минутын өмнөХар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.