"Ёс зүй ба шударга байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа


11-р сарын 16
10 цаг 08 минут

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2022 онд хийсэн худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай танилцаж нөхцөл байдлыг тодорхойлов. Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газарт хийгдсэн Авлигын эрсдэлийн үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг тооцож, Улсын хоёрдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүрээ амаржих газрын цахим хуудасны ил тод байдалд дүн шинжилгээ хийлээ.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 11 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 942 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1-т тусгасан “Шударга хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх” зорилтын хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан, багш, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, авлигын эсрэг мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа3 цаг 5 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 6 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна3 цаг 7 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана3 цаг 8 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ3 цаг 8 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ3 цаг 8 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна3 цаг 10 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө3 цаг 11 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ3 цаг 11 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав3 цаг 12 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.