Соёлын бүтээлч сар аянд орон нутгийн соёлын салбарынхан оролцоно


10-р сарын 27
10 цаг 19 минут

“Соёлын яам, харьяа байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтран “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна” гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Энэ жил Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатарт хотод, 600 гаруй хөтөлбөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жил хөл хорионы дэглэм сулрахтай зэрэгцэн Соёлын бүтээлч сар эхэлж үзвэр үйлчилгээ нээгдэж байсан хэдий ч соёлын хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлж байжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Соёлын яам соёлын бүтээлч сарын хүрээнд 180 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 2072 уран бүтээлчийг хамруулан, 167 арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр танхимаар 22 мянга орчим хүн, цахимаар 1.7 сая хүнд соёлын үйлчилгээ үзүүлж, цар тахлын дараах соёлын салбарыг богино хугацаанд сэргээсэн юм.

Энэ жил мөн адил Соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд зорьж, Улаанбаатар хотоос гадна орон нутаг дахь соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшил, уран бүтээлчдийг хамруулж буйгаараа онцлогтой юм байна.

Өнгөрсөн жил болсон Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.

Ташрамд дурдахад, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх Соёлын сайд Ч.Номингийн мэдээллийг Энд дарж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг хэрхэн тодорхойлсон талаарх илтгэлийг Энд дарж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх салбаруудыг тайлбарлан танилцуулсан нэвтрүүлгийг Энд дарж үзэх боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина4 цаг 20 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ4 цаг 21 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна4 цаг 21 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна4 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ4 цаг 22 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай4 цаг 23 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ4 цаг 34 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно4 цаг 34 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо4 цаг 35 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу4 цаг 36 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна4 цаг 37 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.