Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэрэгжиж буйд талархал илэрхийллээ


10-р сарын 25
17 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон. Айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайдад Ерөнхий сайд талархаад айлчлалаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах, авлигаас ангид засаглал, хуримтлалын нэгдсэн сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбарт Сингапур улстай үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон. Элчин сайд Эрик Теогийн Монгол Улсад хийж буй энэ айлчлал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ярьж тохирсон зүйлийг урагшлуулах, ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажилд анхаарч ажиллаж байгаагаа Элчин сайд онцоллоо. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Хот зохион байгуулалтын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хот төлөвлөлтөд хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэллээ. 


Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах, тээврийн хэрэгслийн цахим системд нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтран ажиллаж байгааг Элчин сайд тэмдэглээд “Энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнтэй болсон нь түгжрэлийг бууруулахад Засгийн газар илүү анхаарч буйн илэрхийлэл” хэмээн хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны долдугаар сард Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар ярьж тохирсон зүйлсийг үр дүнд хүргэж, бодит ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.