Агаарын тээврийн сайн бас муу мэдээ


10-р сарын 25
10 цаг 32 минут

Иргэний агаарын тээвэртэй холбоотой сайн бас муу мэдээ байна.

 Сайн нь Монголын иргэний агаарын тээврийн онгоцуудыг ОХУ-ын дээгүүр нисэхийг зөвшөөрөхөөр Британы даатгалын компаниуд шийдсэн байна. ОХУ болон Украины хооронд өрнөж буй дайны нөхцөл байдалтай холбогдуулан ИБУИВУ олон хориг тавьсны нэг нь ОХУ-ын нутаг дээгүүр нислэг үйлдэх агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй гэдэг байсан юм. МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Их Британид давхар даатгалтай байдаг. Хоригийн улмаас МИАТ-ийн нислэгүүд Истанбулаар дамжин нисэж, ингэснээр нислэг үргэлжлэх хугацаа 3 цаг 10 минутаар уртассан билээ.  ИНЕГ-ын удирдлагуудын уйгагүй хүчин чармайлтын ачаар ийнхүү найман сарын дараа хуучин маршрутаар нисэх боломжийг олж авчээ. Хоригт хамрагдахгүй болсноор МИАТ-ийн нислэгүүдэд Зүүн болон Зүүн өмнөд Ази, Хойд америкийн баруун эргээс нислэг үйлддэг компаниудтай code sharing хийх, дамжин өнгөрөх нислэг хийх зэрэг маш өргөн бизнесийн боломж нээгдэж байгаа юм. Учир нь, ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нисэх нь гадаадын нислэгүүдийн цагийг хамгийн багадаа 4 цагаар сунгаж, эрэлтийг бууруулаад байгаа юм. Ашиглаж чадах эсэх нь Засгийн газар болон ИНЕГ-ын удирдлагуудын сэтгэлгээ, чадвараас ихээхэн хамаарах биз.

 Муу мэдээ нь, ийм сайхан боломжтой зэрэгцээд агаарын тээврийн хоригт орох, эрхээ хязгаарлуулах эрсдэл үүссэн явдал юм. ИНЕГ-ын удирдлага агаарын тээврийн боломжийг өргөсгөх гээд ажиллаад байхад дунд шатны зарим ажилтнууд үгсэн хуйвалдах замаар оросын Ental airlines нислэгийн компанийн онгоцыг Монголд ажиллах боломж олгох, нойтон түрээсээр ашиглахаар хөөцөлдөж, бүр хоёр ч онгоцыг Буянт-Ухаа буудалд авчирсан байна. Орос нисгэгчид Монголоос захиалга ажил олдох болсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ. Одоогоор АН-2 маркийн онгоцууд захиалгаа хүлээн зогсож байна. Хэсэг ажиллуулж байгаад төрийн мөнгөөр хямдхан авах санаархал ч тэднийг оруулж ирсэн төрийн албан хаагчдад байгаа гэнэ.

Ийм сэжигтэй, хувийн эрх ашгийг эрхэмлэсэн оролдлого нь МИАТ-ийн нислэгүүдийг  ОХУ-ын дээгүүр өнгөрөхийг зөвшөөрсөн шийдвэрийг цуцлах, олон улсын нислэг үйлдэх эрхийг нь хаах зэрэг олон эрсдэлд хүргэх юм. Агаарын тээврийн салбар нь аюулгүй ажиллагаа, олон улсын стандарт дүрэм, журам, хуулийн зохицуулалт ихтэй, шийтгэл хатуу салбар байдаг. Оросын агаарын тээврийн компанийг оруулж ирэх ажлыг гардан хөөцөлдсөн хүмүүсийг эрэн сурвалжилж тодорхой болгохоор сэтгүүлчид ажиллаж байна. ИНЕГ-ын дунд шатны ажилтнууд удирдлагынхаа бий болгож буй таатай боломжуудыг үгүйсгэж мэдэх энэ мэт тун аюултай оролдлого хийх нь хэр зохистой вэ. Хэдхэн хүний ашиг олох эрмэлзлэлээс болоод нийт монголчуудын Европ руу богино цагаар нисэх, МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэмэлт боломжууд хаагдах зэрэг эрсдлүүд үүсэж байгааг холбогдох яам, төрийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа5 сар 23. 17:08Улаанбаатар марафоны нээлт 9:30 цагт Соёлын төв өргөөний урд болно5 сар 23. 17:08АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй5 сар 23. 17:07АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна5 сар 23. 17:04Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж байна5 сар 23. 17:03Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна5 сар 23. 17:03Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!5 сар 23. 17:03Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав5 сар 23. 17:02Нийслэлийн 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 23. 17:00Австралийн зүүн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ5 сар 23. 16:24Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна5 сар 23. 16:23Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ5 сар 22. 16:45
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.