Боловсролын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн төвийг монголд байгуулах саналаа илэрхийлэв


10-р сарын 6
15 цаг 59 минут

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд:

-Монгол Улс Насан туршийн суралцахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд ЮНЕСКО-гоос бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж, Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн хоёр шинжээч манай улсад ажиллана.

-Боловсролын салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого боловсруулах чиглэлд ЮНЕСКО-гоос онцгойлон анхаарч байгаа юм. Huawei-тэй хамтарсан “Ухаалаг анги” төслийг хэрэгжүүлэхэд 1,000,000 ам.долларын төсөв шаардлагатай. Үүнд Huawei Mongolia дэмжлэг үзүүлж, 200,000 ам.долларын санхүүжилт олгох боломжтой аж.

-ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудыг Монголын холбоот сургуулиудтай холбон, туршлага солилцох чиглэлд ажиллана.

-Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. ЮНЕСКО-гийн тэнхимүүд болон их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.

-Боловсролын багц хуулийн төслийг ЮНЕСКО-гийн зөвлөмжийн хүрээнд боловсруулсан бөгөөд энэхүү сайн туршлагыг таниулах хүсэлтэй байна.

-Энэ онд хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг туршлагыг ЮНЕСКО-той хамтран сурталчлах саналтай байгааг харилцан ярилцав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ1 цаг 34 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай1 цаг 35 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ1 цаг 36 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг1 цаг 37 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн1 цаг 39 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ1 цаг 39 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн1 цаг 40 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна1 цаг 41 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо1 цаг 42 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина1 цаг 43 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.