Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчид шалгарлаа


10-р сарын 5
16 цаг 40 минут

Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран 27 дахь жилдээ шалгаруулж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Түүнчлэн Олон улсын Ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан “Алтан намар-ахмад тариаланч" уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд шалгарсан Нийслэлийн тэргүүний тариаланч есөн ахмадыг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагналаа.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө  “Ахмадуудаараа гоёсон, үгийг нь сонссон бахархалтай өдрүүд өнгөрч байна. Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч хашаа хороондоо ногоо тарьж, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ахмадуудаараа бахархаж байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан А.Гомбо-Очир “Сэтгэгдэл маш өндөр байна. Ханьдаа, үр хүүхдүүддээ, бид хоёрыг дэмжиж буй бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Бид гоёлын, жимсний, эмийн ургамал гэхчлэн 40 гаруй төрлийн 400 орчим ургамал, мод тарьсан. Сүүлийн үед жимс, жимсгэнэ их тарьж байна” гэлээ.

Нийслэлийн тэргүүний тариаланч ахмад Х.Намхай “Газар тариалангийн салбарт 50 жил ажиллаж, ногоо тарих, газар хагалах ажлыг улсад эхлүүлсэн. Мөн газар тариалангийн бүлэг байгууллаа. Зах зээлийн нийгэм эхлэх үед Сангийн аж ахуйд 20 жил орчим ажиллаж, тариа тарьсан. Хүүхдүүдээ дагуулаад хотод ирж, өөрийн чаддаг ажил буюу газар тариалангийн ажлаа үргэлжлүүлсэн. Хамт олон, ард түмний ачаар өдий зэрэгтэй явж байна. Өмнө нь Атарын 60 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа. Өнөөдөр харин Нийслэлийн тэргүүний тариаланч боллоо. Хүн нэг сурсан ажилдаа тууштай байх хамгийн чухал юм. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн тэргүүний өрхөөр

  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн В.Ванчинням
  • Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Эрдэнэбат
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.Батнасан
  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Г.Шаравням
  • Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Гомбо-Очир
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Х.Сүрэнжав
  • Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Гүндсамба
  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т.Энхгэрэл
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ч.Гантөмөрийн гэр бүл тодорлоо.

Нийслэлийн тэргүүний тариаланч ахмадаар

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Т.Батбаатар
  • Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ц.Банзар
  • Багахангай дүүргийн иргэн Б.Соль
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Нямаа
  • Багануур дүүргийн иргэн В.Хашхүү
  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ш.Раднаабазар
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ч.Тангад
  • Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Оюунгэрэл
  • Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Х.Намхай нар шалгарсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ7 цаг 38 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”7 цаг 38 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь7 цаг 39 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ7 цаг 40 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ7 цаг 41 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров7 цаг 42 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна7 цаг 44 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"7 цаг 45 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"7 цаг 46 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё7 цаг 46 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ7 цаг 47 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна7 цаг 49 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.