ЭХЭМҮТ "Харилцагчийн үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг амжилттай хэрэгжүүллээ


10-р сарын 5
13 цаг 25 минут


ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн үйлчилгээнд Олон Улсын жишигт нийцсэн харилцаа, хандлагын стандарт нэвтрүүлэх зорилготой “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ”  төслийг хэрэгжүүлж дууслаа. 



2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн уг төсөл бүтэн жил хэрэгжсэн бөгөөд төслийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн дэвшүүлсэн “Хамтдаа Эерэг, Халамжтай, Эелдэг, Мэдрэмжтэй, Үндэсний Төв болох”  уриан дор, өдөр тутмын үйл ажиллагаандаа эерэг харилцааг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлсэн юм.



Төслийн хүрээнд үйлчлүүлэгчдийн судалгаанд үндэслэн ЭХЭМҮТ-ийн хэмжээнд баримтлах харилцагчийн үйлчилгээний стандартыг шинээр боловсруулан гаргасан бөгөөд тус стандарт нь ЭХЭМҮТ-д иргэдээс ирдэг түгээмэл 13 төрлийн гомдол, саналыг шийдвэрлэхэд чиглэж боловсруулагдсан. Стандартыг биелүүлж ажиллахад чиглэсэн сургалтыг нийт ажилтнуудад 40 гаруй цаг зохион байгууллаа.
Мөн иргэд өөрийн биеэр ирэлгүй зайнаас авч болох үйлчилгээний талаарх түгээмэл 70 орчим мэдээллийг FAQ загварын хүрээнд нийгмийн сүлжээнд түгээж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхад чиглэсэн компанит ажлыг зохион байгуулсан байна.
Төсөл хэрэгжих хугацаанд  эмч, ажилтны харилцаа хандлагыг зөв зохистой болгох сургалтуудыг зохион байгуулж, үүнд  тус төвийн нийт 976 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчид хамрагджээ.
Мөн төслийн хүрээнд зарласан болзолт уралдааныг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнлэгийн хамт олон тэргүүлж, батламж мөнгөн шагналаар шагнууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ3 цаг 28 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”3 цаг 29 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь3 цаг 30 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ3 цаг 31 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ3 цаг 31 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров3 цаг 33 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна3 цаг 35 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"3 цаг 35 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"3 цаг 36 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё3 цаг 37 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ3 цаг 38 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна3 цаг 39 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.