Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо


10-р сарын 5
9 цаг 58 минут

Япон Улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо. Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138  тамирчин, пара 36 тамирчин өрсөлдсөн юм.

Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ширээний теннис болон бадминтоны төрөлд амжилттай оролцов. Улмаар пара бадминтоны SU5 ангилалд оролцсон Н.Төгсбат хүрэл медаль, SL4 ангилалд оролцсон Б.Батням мөнгөн медаль хүртлээ.

Монголын Ширээний теннисний холбоо, Монголын Бадминтон сонирхогчдын холбоо хамтран тухайн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн шилдэг зургаан дасгалжуулагч, 16 тамирчныг шалгаруулж, наадамд оролцуулсан. Энэ нь манай тамирчдын спортын ур чадвар, чадавхыг дээшлүүлснээс гадна Улаанбаатар хотыг олон улсад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Ташрамд дурдахад, Токио хотын Захиргаа, Токио хотын Спортын корпорац, Токиогийн Бадминтоны холбоо, Токиогийн Ширээний теннисний холбоо зэрэг байгууллагууд хамтран энэхүү олон улсын спортын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав5 цаг 20 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв5 цаг 21 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана5 цаг 23 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно5 цаг 24 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ5 цаг 25 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ5 цаг 26 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно5 цаг 27 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв5 цаг 28 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.