Дэлхийн багш нарын өдрийн баярын мэнд хүргэе


10-р сарын 5
9 цаг 53 минут

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид ээ!

Эрдэм номын эх үндсийг заан сургаж, сурч мэдэхийн чухаг эрхмийг таниулан замчилж буй Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэе.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон тунхагласан нь хүн төрөлхтөн соён гэгээрлийн зам мөрийг чухалчлан хүндэтгэж, багш Таны алдар гавьяанд мэхийн ёсолж буй их хүндлэл, их талархал хэмээн гүнээ итгэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Монголын багш нарын баярын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь эрхэм хүндэт багш Таны ур чадвар, сэтгэл зүтгэл, оюун бодол, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгийг дэлхийн энтэйг батлан хүндэлж, хүн төрөлхтний үнэт зүйл хэмээн үнэлэн дээдэлж буйн илэрхийлэл билээ.

Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 290 ерөнхий боловсролын сургуульд 359,732 суралцагч, өмчийн бүх хэлбэрийн 682 цэцэрлэгт 141,023 хүүхэд сурч, хүмүүжиж, 36,195 багш, ажилчид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийт сургууль, цэцэрлэгийн 41,5 хувь, нийт хүн амын 47 хувь нь нийслэлд ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа бөгөөд Улаанбаатар хотынхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудаас дэмжин, олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж буй.

Хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай иргэн болж төлөвших гэгээн үйлсийг Та бүхнийхээ дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж чадна гэдэгтээ бат итгэлтэй байна. 

Нийслэл Улаанбаатар хотын маань сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид Та бүхний минь Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчид оруулж буй хувь нэмэр далай мэт арвин, тэнгис мэт гүн юм.

Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэж, сурч мэдэх эрдмийн их далайд түлхүүр атгуулж, ухаан тэлсэн эрхэм хүндэт шавь нарын тань хамт талархал илэрхийлье.

Эрдэм ном түгэн дэлгэрч, багш Таны яруу алдар бадартугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ5 цаг 53 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай5 цаг 54 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ5 цаг 55 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг5 цаг 56 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн5 цаг 58 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ5 цаг 58 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн5 цаг 59 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна6 цагийн өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо6 цаг 1 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина6 цаг 2 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.