Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана


10-р сарын 4
18 цаг 45 минут

Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, "Таван толгой түлш" ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа.
Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг тусламж шаардлагатай өрхүүдийн зуухыг засварлах, янданг хөөлөх ажлуудыг хийж байгаа  талаар “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-өөс мэдээллээ. Мөн 44 мянган өрх угаарын хий мэдрэгчгүй байгаа нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.
Агаарын бохирдол буурахгүй байгаа үндсэн шалтгааныг иргэд рүү чиглүүлэхээс илүүтэйгээр төр өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдээ яаралтай авч хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо. Дулааны цахилгаан станцуудын утааны шүүлтүүрийг  стандартад нийцүүлэх, автомашинаас гарч байгаа хорт утаанд хяналт тавих зэрэг иргэдээс шалтгаалахгүй асуудлуудад бохирдол бууруулах үүрэг хүлээсэн албан хаагчид ажиллах цаг болсныг анхаарууллаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Шуурхай штаб байгуулан ажиллана. Тус штаб нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэн даруй хэлэлцэж, шийдлүүдээ яаралтай хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ2 цаг 2 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай2 цаг 3 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ2 цаг 4 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг2 цаг 5 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн2 цаг 6 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ2 цаг 7 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн2 цаг 8 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна2 цаг 9 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо2 цаг 10 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина2 цаг 11 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.