БТСУХ-ны төлөөлөгчид Ховд аймагт ажиллалаа


10-р сарын 4
16 цаг 25 минут

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, тус хорооны ХШҮДАХ-ийн дарга Н.Батсүх, СХОХ-ийн барилга хариуцсан мэргэжилтэн Д.Энхээ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг есдүгээр сарын 29-нд Ховд аймагт ажиллаж, тус аймгийн Ховд хот болон Мянгад, Зэрэг, Дарви сумдад баригдаж байгаа болон шинээр ашиглалтад орсон спортын барилга, байгууламжтай танилцав.

Энэ үеэр БТСУХ-ны төлөөлөгчид Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ажлын уулзалт хийж, аймгийн төвд байрлалтай усан спортын төвийг аймгийн иргэд, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй ашиглах талаар ярилцан аймгийн спортын ордны их засварыг хийх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан хуучин спорт заалны асуудлыг цаашид хэрхэх зэрэг асуудлыг ярилцсанаас гадна иргэдийн эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой орон нутгийн онцлогт суурилсан /брэнд/ нийтийн биеийн тамир, спортын төрөл, арга хэмжээг хөгжүүлэх санал, төлөвлөгөөний талаар ярилцав.

БТСУХ-ны төлөөлөгчид тус аймгийн Биеийн тамир, спортын газарт очин тус байгууллагын дарга, удирдлага, ажилтнуудтай уулзан зохих мэдээллийг авч ажилласан. Мянгад суманд очиж өнгөрсөн онд БТСУХ-ны захиалгаар ашиглалтад орсон спортын заалны ажил, үйлчилгээний талаар сумын засаг дарга М.Баатар болон биеийн тамирын хичээлийг өдрийн цагаар явуулж байгаа ЕБС-ийн захирал, багш, хүүхдүүдтэй уулзсан байна. 

 

Сумын удирдлагаас спортын заалны дээвэр, шал чанаргүй хийгдсэн, дулаан алдалт их, спортын хэрэглэл, материал дутагдалтай байгааг дурьдан цаашид энэ чиглэлийн ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тус спортын заалыг сумын иргэдэд нээлттэй, хүртээмжтэй ашиглах, суманд спортын арга зүйчтэй болж, заал ашиглалтад анхаарч ажиллах зөвлөмж, чиглэл өгөв.

Мөн тус аймгийн Жаргалант, Зэрэг, Дарви сумын спортын төвийн барилгын гүйцэтгэл явц, үйл ажиллагаатай захиалагчийн хувиар танилцаж, гүйцэтгэгч компанийн захирал, инженер болон тухайн сумын удирдлагатай газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг чанартай хийж, цаг хугацаандаа дуусган ашиглалтад өгөх талаар ярилцаж, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов. Гүйцэтгэгч компанийн удирдлагууд нь “Ковид-19” цар тахлын хязгаарлалт, барилгын материал, тэр тусмаа цементийн үнийн өсөлт, Улаанбаатараас татан авалт хийх тээврийн зардлын өртөг нэмэгдсэн болон хилээр оруулж ирэх зэрэг хүндрэлтэй асуудал нөлөөлж байгааг хэлж байв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.