Нийтийн тээврийн богино эргэлтийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонслоо


9-р сарын 30
16 цаг 14 минут

Нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн өнөөгийн байдал, төлөвлөлтийн талаарх танилцуулга, сонсох ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Өдгөө Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. 2021 оны байдлаар нийтийн тээврээр 147 сая зорчигч үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Судалгаагаар Улаанбаатар хотын гол дөрвөн гудамж зам болох  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчигч урсгалын ачаалал их байдаг. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 чиглэлийн 280 автобус, нийт зорчигчдын 30.6 хувь, Чингисийн  өргөн чөлөөнд есөн чиглэлийн 120 автобус, зорчигчдын 8.6 хувь, Их тойрууд 14 чиглэл 150 автобус, зорчигчдын 6.2 хувь, Нарны замаар  долоон чиглэлийн 70 автобус, зорчигчдын 2.6 хувь нь  тус тус зорчиж байна.

Нийтийн тээврийн 105 чиглэлээс богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрийн 10 чиглэлийг 2020-2022 онд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгын хүрээнд шинээр явуулж эхэлсэн. Алслагдсан суурьшлын цэгүүдээс 10 чиглэлийн 72 автобусыг богино эргэлтэд оруулан, төлөвлөлтийг хэрэгжүүлсэн гэдгийг танилцууллаа.

Танилцуулгын үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:

-Богино эргэлтийн үр дүнд нааштай үзүүлэлтүүд гарсан. Автобусаар зорчих хугацаа богиносож, зорчилт болоод хүртээмж нэмэгджээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бага оврын автобуснууд оруулж ирж байгаа. Нийт парк шинэчлэлтийн 15-20 хувь нь бага оврын автобус байх юм хэмээлээ.  

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа:

-Нийтийн тээврийн чиглэл бүрийн урт янз бүр. Хамгийн урт нь 72 км, хот орчмын чиглэлүүд бий. Хот дотроо бол 18-30 км урттай чиглэлүүд бий. Эдгээрээс энэ удаад богино эргэлтийн чиглэлийг онцлон танилцуулъя. Богино эргэлт гэдэг нь Таван шар, Офицеруудын ордноос дотогшоо, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлд оруулахгүйгээр 120 болон Баянбүрд хэсэгт эцсийн зогсоолыг шийдэх байдлаар зохицуулалт хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслүүд болон зорчигчид түгжрэлд орохгүйгээр хүрсэн газартаа очих боломжтой болж буй юм. Богино эргэлтийг зохион байгуулахдаа хоёроос илүү дамжин суухгүйгээр зорьсон газартаа хүрэх байдлаар шийдвэрлэж байгаа. Цаг хугацааны хувьд 20-30 минутын хэмнэлт гарч буй юм. Есдүгээр сард манай байгууллагад хаяглан ирүүлсэн санал, гомдлын 20 орчим хувь нь богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Тиймээс бид өнгөрсөн онуудад нэвтрүүлсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөхийн сацуу нэмж гурван чиглэлийг явуулахаар иргэдэд танилцуулж байна гэлээ.

Танилцуулгад оролцсон иргэдийн хувьд богино эргэлтийн чиглэлийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ойртуулах, өвлийн улирал ирж буйтай холбоотойгоор автобусны тоог нэмэгдүүлж, хүлээлтийг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 21 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 22 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 23 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 24 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 26 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 26 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 27 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 28 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 29 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 30 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.