Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг боллоо


9-р сарын 30
12 цаг 09 минут

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах” тухай А/59 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг есдүгээр сарын 28-30-нд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 аж ахуйн нэгжийн дунд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашням, Хан-Уул дүүргийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат нар оролцсон юм.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байв.
Тус үзлэгт 100 аж ахуйн нэгжийн 1250 ажилтан, алба хаагч, гамшгаас хамгаалах есөн алба, 10 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 35 тусгай зориулалтын техкник, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа9 цаг 59 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ9 цаг 59 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов10 цагийн өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.