БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Увс аймагт ажиллалаа


9-р сарын 29
18 цаг 17 минут

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй ажлын хэсэг есдүгээр сарын 25-26-нд Увс аймагт ажиллаж, тус аймгийн Улаангом хотод баригдаж буй хүүхэд залуучуудын усан спортын бассейн болон Хяргас, Малчин сумын спортын төвийн барилгын гүйцэтгэл, үйл ажиллагаатай захиалагчийн хувиар танилцаж, гүйцэтгэгч компанийн захирал, инженер болон орон нутгийн удирдлагатай газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь бүрэн дуусган ашиглалтад өгөх талаар ярилцаж, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

Хяргас сумын барилгын гүйцэтгэл 50 хувь, Малчин сумын спортын төвийн барилга угсралтын ажил 40 хувьтай байгаа ба ажлыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар талууд уулзалтын явцад тохирлоо.

Дараа нь Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой ажлын уулзалт хийж, усан бассейны барилгын явцад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд анхаарах, аймгийн бөхийн өргөөний их засварын ажлыг хийх,  биеийн тамир, спортын арга хэмжээний зардлын ангиллыг тусгайлан заах, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуин нэгж, байгууллагуудад спортын арга хэмжээг байгууллага дээрээ зохион байгуулах талаар чиглэл өгөх, хувийн  спортын байгууламжийн хөрөнгө оруулалтын газар олголтод анхаарч төлөвлөгөөнд тусгуулах чиглэлээр орон нутгийн  удирдлагатай ярьж, тус аймагт хэрэгжиж байгаа спортын хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажлууд, бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.

 

Тариалан сумын спортын төвийн арга зүйч С.Цогбадрахын ажлын амжилтыг үнэлэн Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, шинэ баригдсан спортын төвийн зааланд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан гардуулан өглөө.

Увс аймагт гурав дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байгаа  300  хүүхдийн хувийн хэвшлийн Ц.Баянсан захиралтай “Эрдмийн эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаатай БТСУХ-ны дарга, ажлын хэсгийн гишүүд танилцаж, тус сургууль нь орчин үеийн стандартад нийцүүлсэн спорт заалыг барьж байгуулсан сайхан ажил, амжилттай үйл ажиллагаа болохыг тэмдэглэв.

Увс аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн, аймгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнг үзэж,  спортын ажилдаа амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа26 минут 22 секундын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ26 минут 54 секундын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов27 минут 50 секундын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"28 минут 36 секундын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ29 минут 41 секундын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ30 минут 53 секундын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна31 минут 31 секундын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"33 минут 9 секундын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид33 минут 48 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав35 минут 57 секундын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.