Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно


9-р сарын 27
15 цаг 55 минут

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт  байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.
Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, ажил, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар танилцууллаа. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 23, Боловсрол, шинжлэх ухааны яам 15, Зам, тээврийн хөгжлийн яам 20, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой гэжээ. 
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой  зарим төрлийн чиг үүрэг, ажил, үйлчилгээний жагсаалт гаргаснаа танилцуулав. Тухайлбал,  орон нутгийн шуудан тээврийн үйлчилгээ, автозам засвар арчлалтын үйлчилгээ, барилга байгууламжийн зураг, төслийн зөвлөх үйлчилгээ, ажлын хувцас, хэрэгслийн үйлдвэрлэл, орон сууцны хотхон, хорооллын ашиглалтын үйл ажиллагаа, биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл олгох чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг 31 төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой гэжээ.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Танилцуулгаас харахад 2022 оны урсгал засвар, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд зарцуулсан нийт 12 их наяд төгрөгийн 7.3 их наяд төгрөгийн өртөг бүхий тендерийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн байна. Цаашид оновчтой зохицуулалт хийж, энэ үзүүлэлтийг өсгөх хэрэгтэй. Төр өөрөө хамгийн том ажил олгогч хэрнээ хамгийн том бизнес эрхлэгч байж таарахгүй. Өнөөдрийн танилцуулсан ажил, үйлчилгээний жагсаалтуудыг бодит байдалд нийцүүлэн зөв үнэлэх, эрэмбэлэх нь чухал. Тиймээс Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, ирэх сарын 26 гэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээний жагсаалтыг эцэслэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.