Бүгд найрамдах Саха улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


9-р сарын 21
14 цаг 01 минут

Монгол-Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Холбооны УлсынБүгд найрамдах Саха (Якут) улсын төлөөлөгчид Биеийн тамир, спортын улсын хороотойспортын салбарт хамтран ажиллах талаар албан уулзалт хийв. Уулзалтад Биеийнтамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, ТЗУГ-ын дарга О.Баттулга,СБХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, САУЭШТ-ийн даргаБ.Эрдэнэваанчиг, ГХХТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.

Бүгд найрамдах Саха улсын талаас Засгийн газрын нэгдүгээр орлогч ДмитрийДмитриевич Садовников, Гадаад харилцаа, ард түмнүүдийн хэргийн сайдтөлөөлөгчдийн тэргүүн орлогч Гаврил Витальевич Кириллин, Хөдөө аж ахуйн сайдАлександр Павлович Атласов, ОХУ-ын ГХЯ-ны Якут хотод суугаа төлөөлөгч ВераИванова Сидорова, Биеийн тамир, спортын орлогч сайд Гаврил МихайловичМохначевский, Усть Алданский улус дүүргийн дарга Алексей Васильевич Федотов,Гадаад харилцаа, ард түмнүүдийн яамны Гадаад эдийн засгийн хэлтсийн дарга ПетрПетрович Бурнашев нарын эрхмүүд байлцав.

Уулзалтын эхэнд Саха (Якут) улсын Засгийн газрын нэгдүгээр орлогчДмитрий Дмитриевич Садовников “Манай улсад зохиогдож байгаа “Азийн хүүхдүүд”олон улсын наадмыг Монгол улс тогтмол дэмжин ирж нь  Монгол Улсын өсвөрийн баг тамирчин анхнынаадмаас идэвхтэй оролцож байгаа хэмээн сайшааж, Монгол улстай спортын салбартуламжлагдсан ирсэн найрсаг харилцааг үргэлжлүүлж, бусад салбар хоорондынхарилцааг өргөжүүлэн ажиллах боломж бий” гэдгийг чухалчлав. Саха улсын үндэснийбөхийн спортыг монголд хөгжүүлэх боломж байгаа гэж харж байна. Масрестлингийндэлхийн цомын болон Азийн цувралын тэмцээнийг монголд зохион байгуулахсаналтайгаа дуулгаж, энэ спортыг олимпын наадмын хөтөлбөрт багтаах зорилготойбайгаа” гэлээ.

Мөн Саха улсын талаас чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, даам, шатар зэрэгөндөр хөгжсөн спортын төрлөөр цаашид хамтарсан бэлтгэл сургуулилт хийх замаархамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэх саналтай байна. Д.Жаргалсайхан даргатаныг ирэх сард ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсанчөлөөт бөхийн уламжлалт тэмцээнд оролцохыг урьж байна” гэв.

Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Уламжлалт хамтрын ажиллагаанычиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Улстөрийн хүнд хэцүү байдалд хөрш орнууднэгнээ дэмжих ёстой гэж үздэг. ОХУ-ын Спортын яамтай 2022-2024 онд спортыгхөгжүүлэх төлөвлөгөөний дагуу идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2024 онд болохнаадамд оролцохоо илэрхийлэв. Саха улсын үндэсний спортыг эх орондоохөгжүүлэхэд түлхэц өгч Монголын үндэсний бөх, сурын харваа зэрэг төрлүүдийгхарилцан хөгжүүлэх бодолтой байна. Масрестлингийн дэлхийн цомын аваргашалгаруулах тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулахад бэлэн” гэлээ.Уулзалтын төгсгөлд Монголд болон Якутад өндөр хөгжиж байгаа спортын төрлөөртамирчин, дасгалжуулагч солилцож, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, тэмцээнуралдаанд оролцож ирсэн уламжлал цаашид үргэлжлэн явагдана” хэмээндурдлаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.