Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав


9-р сарын 21
13 цаг 44 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улс энэхүү хүндэт үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн тулд Төрийн тэргүүний хувьд манлайлан ажиллана гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио хэлэв.

Дэлхийн улс орнуудын нийтлэг сорилт болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг урагшлуулах  чиглэлээр дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв.

Цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал, Монгол Улсын өмнөд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно7 цаг 48 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"7 цаг 49 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ7 цаг 58 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов7 цаг 59 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ7 цаг 59 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ8 цагийн өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна8 цаг 3 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ8 цаг 3 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ8 цаг 4 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.