Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа


9-р сарын 21
11 цаг 21 минут

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо. Уг явган хүний гарцын засал, тохижилт хараахан дуусаагүй байгаа бөгөөд гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм.  Одоогоор тэргэнцэр болоод бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг хараахан нээгээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилсэн. Түүнчлэн үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулсан билээ. Явган хүний гүүрэн гарцыг тохижуулж, налуу замын хөдөлгөөнийг нээснээр Олимпын гүүрний бүтээн байгуулалт бүрэн дуусах юм.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.