БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзав


9-р сарын 20
14 цаг 37 минут

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй 10 сэтгүүлчийн төлөөлөл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар энэ сарын 19-25-ний өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.

Өнөөдөр хоёр улсын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдлаас болж гадаад харилцааны хувьд түр зогсонги байдалд ороод байсан бол энэ жилээс эргэн сэргэж, бид Солонгос улсын сэтгүүлчдийн холбооны удирдлага, сэтгүүлчдийн төлөөллийг Монгол улсад хүлээн авч байна.

Энэ удаагийн Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөллийн айлчлалыг бид “Эх дэлхийн сэтгүүлчид” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд хоёр орны сэтгүүлчид байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үйл хэрэгт гар бие оролцохыг зорьж байна. Энэ хүрээнд бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” уриалгыг дэмжиж, маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулж, мод тарих юм” гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Дэлхий дахинд байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон энэ цаг үед Монгол-Солонгосын сэтгүүлзүйн дээд байгууллагууд “Эх дэлхийн сэтгүүлчид” уриан дор нэгдэж, энэ удаагийн айлчлал, арга хэмжээг зохион байгуулж байгааг сонсоход таатай байна. Хоёр орны сэтгүүл зүйн байгууллагын хамтын ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараах хоёр гол саналыг та бүхэнд хандан гаргах байна.

Нэгдүгээрт: Байгаль орчныг хамгаалах талаарх нийгмийн эерэг хандлагыг бий болгох, үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах, экологийн салбарын мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчныг хамгаалах талаар хамтарсан контент бэлтгэх саналтай байна.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд манай улсын байгаль орчны талаар дагнан ажилладаг сэтгүүлчдийг Солонгос улсад туршлага судлуулах ажлыг бид дэмжин ажиллах боломжтой гэж харж байна. Мөн Солонгос улсын манай салбарын сэтгүүлчид манай улсад ирж ажиллах боломжийг бид дэмжиж болох юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хоёр орны сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал гэдгийг онцлон хэлэх байна.

Хоёрдугаарт: Өнгөрсөн 6 сараас эхлэн БНСУ-ын иргэд Монгол улсад 15 хоног визгүй зорчдог болсон. Солонгосын хэд хэдэн авиа компаниуд манай улс руу нислэг үйлдэж эхэлсэн. Энэ боломжид тулгуурлан Монгол улс Солонгос жуулчдыг олноор нь хүлээн авахыг зорьж байна. Солонгосын сэтгүүлчдийн холбооны удирдлагын багийн хамт олон та бүхэн аялал жуулчлалын талаарх дээрх мэдээллийг солонгос улсад түгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.