Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа


9-р сарын 19
15 цаг 40 минут

Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

Хатагтай Таэко Иманага нь монгол хүүхэд, залуусыг Япон улсын Оита мужийн “Янагигаүра” ахлах сургуульд суралцуулах таатай боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймгийн төв Мөрөнд “Мирай тэмүүлэл” Япон хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулах санаачилгыг гарган өдгөө тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Түүний санаачилгаар байгуулагдсан сургалтын төвд өдгөө ахлах ангийн сурагчид хамрагдан япон хэлний зохих мэдлэгийг эзэмшин “Янагигаүра” ахлах сургуульд элсэн амжилттай суралцан сурлага, спортын амжилтаараа Япон оронд Эр орныхоо нэрийг өндөрт өргөж буй.

Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дан ганц төр засгийн үйл ажиллагаа бус хоёр улсын иргэд, боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Хатагтай Таэко Иманага онцлон үзэж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх зүтгэл гаргасаар байгаа билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.