Өвөлжилтийн бэлтгэл хангах, мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа


9-р сарын 16
16 цаг 25 минут

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилго бүхий “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” сэдэвт сургалтыг зохион байгуулж, дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эхний ээлжинд иргэд, айл өрхтэй хамгийн ойр ажилладаг хүмүүст сургалт мэдээллийг хүргэж буй бөгөөд тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлийн мэдээлэл өглөө. Энэхүү сургалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хэлэхдээ:

-Нийслэлийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс эхэлсэн төдийгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг. Борлуулалтын тухайд "Таван толгой түлш" ХХК-тай хамтран зохион байгуулж байна. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Түлш хадгалсан агуулахаас борлуулалтын цэгүүд рүү түлш хүргэх тээвэрлэлтийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулаад байгаа юм. Хэдийгээр гадаа агаарын температур нэмэх хэмтэй, цаг агаар дулаан байгаа ч нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-буюу өчигдрөөс түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.  Эхний ээлжинд 450 цэг нээсэн. Аравдугаар сарын 1 гэхэд нэмж 200 цэг ажиллуулах бөгөөд энэ жилийн хувьд 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулна.

-Борлуулалтын цэгийг хэрхэн сонгон шалгаруулж ажиллуулж байгаа вэ?

-Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтийг цахимаар авсан. Өмнө ажиллаж байсан цэгүүдэд суурилаад иргэдийн саналыг үндэслэн шинэ цэгийг шалгаруулсан. Ер нь бол 300 өрхөд нэг борлуулалтын цэг ногдож байхаар тооцоолдог. Түлшийг цас бороонд норгохооргүй агуулахтай байх, галын аюулаас сэргийлэх, хариуцлага өндөртэй ажиллах, "Таван толгой түлш" ХХК руу захиалгаа зөв өгч чаддаг байх зэрэг шалгуурын дагуу шалгаруулсан.

-Сургалтаар ямар мэдээллийг онцлон хүргэж байна вэ?

-Манай байгууллагаас гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Таван толгой түлш" ХХК хамтран айл өрх бүр өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний галлагааг хэрхэн зөв хийх вэ, айл өрхийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах, янданг хэрхэн хөөлөх, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулах заавар, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаартсан үед үзүүлэх анхны тусламж  хийгээд эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө болон хайртай дотно гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байна. Дахин нэг удаа ийм сургалт явуулах төдийгүй аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулна. Мөн үеэр инноваци төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн шинэлэг дэвшилтэт зуух, цахилгаан автомашины үзэсгэлэнг дэлгэнэ гэлээ. 

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ10 сар 7. 17:59“Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт V дугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна10 сар 7. 17:58Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийнэ10 сар 7. 17:53Хотын төвлөрлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийн шав тавилаа10 сар 7. 17:50Намрын мод тарих өдрүүд эхэллээ10 сар 7. 17:49Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологийн үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ10 сар 7. 14:43“Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ10 сар 7. 14:13Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо10 сар 7. 12:18УСУГ Хүний нөөцийн менежментийн 30400 багц стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна10 сар 7. 12:04“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна10 сар 7. 11:54Хотын дарга Хигашикава хотын дэд дарга болон гэрэл зурагчидтай уулзлаа10 сар 6. 17:40Үндэсний соёл амралтын хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулна10 сар 6. 17:30
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.