Нийслэлийн хэмжээнд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ


9-р сарын 16
8 цаг 39 минут

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж, нийт 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна. Тиймээс Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, борлуулагч нар болон иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тэдгээрээс 450 цэгийг өнөөдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгавар, Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.