Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал


9-р сарын 16
8 цаг 18 минут

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх нэгдмэл орчинг бүрдүүлэх  зорилготой “Оролцъё, төлөөлье” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах талаарх бодлого болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдлыг танилцууллаа.

Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого” бол нийгэмд шинэ хандлага, шинэ соёлыг дэлгэрүүлэхэд давхар чиглэгдэж байгаа. Эрчим хүч, боомт, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийснээр том агуулгаараа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Суурь асуудлуудыг шийдэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилт зөвхөн тоо болж үлдэнэ. Эдгээрийг хэрэгжүүлж байж дундаж давхаргыг нэмэгдүүлнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулж, иргэдийн орон нутаг руу зорих нөхцөлийг бүрдүүлж чадна. Түгжрэл, эрчим хүчний хүндрэл гээд асуудал бүрийг уялдаатайгаар шийдвэрлэх учиртай” хэмээн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов. Мөн “Миний бие Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хороог ахалж байгаагийн хувьд жендэрийн тэгш байдлыг агуулгын хувьд, суурь асуудлуудыг нь шийдэх чиглэлээр, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжиж ажиллана. Үүнийг нэг тод жишээ бол Засгийн газрын танхимдаа эмэгтэй сайд нарын тоог урьд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг хичээсэн. Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь маш чухал. Зөвхөн тооны асуудал биш. Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилсон явдал ч тохиолдлын хэрэг биш. Энэ нь мэдлэг, боловсролтой залуучууд орон нутагт ажиллаж болдог, эмэгтэй хүн орон нутгийгудирдаж чадна гэдгийг нийгэмд харуулах давхар зорилготой юм” хэмээн тодотголоо.

Түүнчлэн эрчүүдийн асуудалд анхаарах цаг болсонгэдгийг ч хөндсөн юм. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч нийт ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 9-10 жилээр богино байна. Мөн их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, сургууль завсардсан хүүхдүүдийн 72 хувь нь, өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд байгааг дурдав.

Эцэст нь, жендэр гэдэг бол зөвхөн хүйсийн ойлголт, улс төрийн оролцооны төдий асуудал биш.Жендэр бол нийгмийн зөрчлийг багасгахад, тэгш бус байдлыг арилгахад онцгой ач холбогдолтой. Тиймээсжендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал. Бүхэлдээ хүйсийн тэгш байдал шийдвэр гаргалтад, нийгмийн болоод хүний хөгжилд чухал гэдгийг ойлгосон, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг нийгмийг бүтээхийн төлөө бүгд хамтарч ажиллах хэрэгтэй гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20Онцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ9 сар 28. 16:19С.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй9 сар 28. 16:15Монголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ9 сар 28. 16:15Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ9 сар 28. 16:14"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"9 сар 28. 16:13Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов9 сар 28. 16:102008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна9 сар 28. 16:08Хятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ9 сар 28. 16:08ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.