МБАТСН: Б.Эрхэмбаяр ОУХМ-ын болзол хангав


9-р сарын 12
15 цаг 13 минут

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдэд 23 тамирчин цэц мэргэнээ сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн бол мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчинн Н.Баяраа хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Г.Нандинзяа түрүүлж, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, Булган аймгийн тамирчин Т.Золжаргал, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Баянзүрх дүүргийн тамирчин О.Янжинлхам нар удаалав.
Эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Б.Эрхэмбаяр тус тэмцээний үеэр Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан бол эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Г.Нандинзаяа нь Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын аварга, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай бөгөөд “Рио-2016” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.