Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх УБТЗ-ын Төв эмнэлгийн "Талын гэгээ" хөдөлгөөнт оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээ зохион байгуулагдлаа


9-р сарын 5
18 цаг 00 минут

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр замдаа гарлаа.  Уг оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Төмөр замын төв эмнэлгийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо. Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй нийт 4 вагоноос бүрдсэн галт тэрэг бөгөөд хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд нэмэлт 1 вагоныг тохижуулан эрт илрүүлгийн цахим програмыг суурилуулан тоноглосон болохыг онцлоод төмөр замын шугам дагуух 7 аймгийн 25 сумын иргэд, төмөр замын салбарын ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах болохыг тэмдэглэн хэллээ.Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын халдварын цар тахлын үед хүн амыг вакцинжуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны төв эмнэлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлээд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар замд гарч байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ5 цаг 16 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай5 цаг 16 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ5 цаг 17 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг5 цаг 18 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн5 цаг 20 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ5 цаг 21 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн5 цаг 21 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна5 цаг 23 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо5 цаг 24 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина5 цаг 25 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.