Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна


8-р сарын 24
14 цаг 10 минут

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний  байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Орчны эрүүл мэндийг сайжруулах, хүнд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрагч талууд холбогдох мэдээлэл хийж, санал солилцлоо.
Түүнчлэн хүрээлэн буй орчины бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, агаарын чанар, усны аюулгүй байдлыг хангах, орон нутагт орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоо бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэврийн байгууламж, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна.
Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд цаашид дараах зорилтуудын  хүрээнд өөрийн орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
2. Ундны усны чанар, аюулгүй байдлыг хангаж, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
3. Орчны эрүүл мэндийн тандалт, судалгаа, үнэлгээний чанарыг сайжруулах
4. Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  нөхцөлийг сайжруулах
7. Хүний эрүүл мэндэд химийн бодисын үзүүлэх нөлөөллийг тандан судлах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ54 минут 37 секундын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ55 минут 11 секундын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"56 минут 5 секундын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна56 минут 39 секундын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна57 минут 21 секундын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ58 минут 53 секундын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав1 цаг 2 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ1 цаг 3 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй1 цаг 4 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна1 цаг 6 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.