Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа


8-р сарын 23
12 цаг 38 минут

Чехийн алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд: 

  • 1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч А.Хулан,

  • 3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ,

  • 3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Насанжаргал нарт “Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” Засгийн газрын тогтоолын дагуу батламж гардуулж, мөнгөн шагнал олголоо. 

Чехийн алдартай хийлч Яраслов Косианы сангаас 1959 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан тэмцээнд зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг бөгөөд 64 дэх удаагийн уралдаанд 13 орноос 16 хүртэлх насны сурагчид оролцсон юм.

А.Хулан, Н.Гүнзээ нарын мэргэжлийн багш Д.Галбадрах 2002 онд Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөн бөгөөд Швед улсын Хааны хөгжмийн их сургууль, АНУ-ын Бостон хотын Консерваторыг төгсөж ирээд 2017 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн багшаар ажиллаж байна. 

Сурагч Б.Насанжаргалын мэргэжлийн багш Ж.Энхтуяа нь 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд өнөөг хүртэл хийл хөгжмийн багшаар ажиллаж байгаа бөгөөд шавь нараа дотоодын болон олон улсын тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулахаас гадна Монгол, ОХУ, БНСУ, Италид болсон олон улсын хийлчдийн уралдаанд удаа дараа шүүгчээр уригдан ажиллаж байсан туршлагатай багш нарын нэг юм.

Соёлын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ9 цаг 29 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”9 цаг 30 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь9 цаг 31 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ9 цаг 32 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ9 цаг 33 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров9 цаг 34 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна9 цаг 36 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"9 цаг 37 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"9 цаг 38 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё9 цаг 38 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ9 цаг 39 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна9 цаг 41 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.