Монголын биатлончид зуны ДАШТ-нд анх удаа өрсөлдөнө


8-р сарын 23
10 цаг 01 минут

Герман улсад биатлоны зуны ДАШТ энэ сарын 24-28-нд болох бөгөөд Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцохоор хилийн дээс алхав. Тэмцээнд дасгалжуулагч олимп, дэлхийн аварга Александар Попов, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Э.Энхсайхан, О.Гантулга, Б.Анхболд, эмэгтэйчүүдэд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Э.Ариунзул нар өрсөлдөнө. Монголын баг тамирчид тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа Казахстаны Петропавлоск хотод хангажээ. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 400 орчим тамирчин оролцохоор болсон ба Себастьян Самуэльссон, Эльвира Оберг, Доротея Вирер, Маркета Давидова, Лиза Виттоцци, Марте Ульсбю-Ройзеланн зэрэг өндөр зэрэглэлийн биатлончид өрсөлдөх юм. 

Биеийн тамир, спортын улсын хороо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 цаг 32 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 цаг 32 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 цаг 33 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 цаг 34 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 цаг 35 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 цаг 36 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 цаг 37 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 цаг 39 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 цаг 41 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.