Цахим хурал зохион байгууллаа


8-р сарын 22
17 цаг 37 минут

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас үжлийн шалтгаант эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Бөөр, шээсний замын халдвар ба жирэмсэн” сэдэвт цахим хурлыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Цахим хурлыг тус төвийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Тандалт судалгааны албаны эмч судлаач нар, УХТЭ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн ЭМТ, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, сум, өрхийн эмч нар бүхий 140 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Цахим хурлаар Улсын 2-р төв эмнэлгийн бөөрний мэс заслын эмч А.Ханхонгор “Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт”-ийг танилцууллаа.ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмч Б.Мандал “Бөөр, шээсний замын халдвар ба жирэмсэн” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр бөөрний эмгэгийн үед жирэмслэлтийг тээлгэх эсэх асуудлыг шийдэхэд цаашид онцгой анхаарах, бөөр шээсний замын халдвар сүүлийн жилүүдэд ихсэж байна, ялангуяа үндсэн шалтгаан стафилакокк, клибсиелла, актинобактери зэрэг хүнд нянгууд үжил халдвараар давамгайлан хүндрүүлж, бөөр, шээсний замын халдвар, ураг ихсийн халдвар, төрсний дараах умайн салст, булчинт давхаргыг үрэвсүүлэн хүндрүүлж, цаашид эхийн амь насанд хүргээд байна. Бөөр, шээсний замын халдварыг жирэмслэхээс өмнө бүрэн эмчлэх, жирэмслэлтийн явцад эрт илрүүлж, аль болох эрт хугацаанд эмчлэх, жирэмсний 2 ба 3 дахь 3 сард бөөр, шээсний зам идээт үрэвсэлтэй бол заавал урологи, нефрологийн эмчтэй хамтарч эмчлэх, шээсний гүнзгийрүүлсэн шинжилгээ, нянгийн антибиотикт мэдрэг чанарыг үзэж, оновчтой антибиотик эмчилгээг оновчтой хугацаанд уулгах ба тарихыг эх барих эмэгтэйчүүдийн болон бусад эмч нарт онцгойлон анхаарууллаа. Нэгэнт халдвартай эх ураг тээж байгаа явцад амин үзүүлэлтүүдийг маш чухлаар хянах, үжлийн эмнэлзүйд илрэх шинж тэмдгүүдийг сайн тооцоолох, CPR үнэлгээг сайн хийх, шокийн индексийг байнга үзэж хэвших, ураг ихсийн халдварыг үнэлэхийн тулд ураг орчмын шингэн, ихсийг шинжлэх, мөн төрсний дараах эхийн амин үзүүлэлтүүдийг маш сайн хянаж байхыг анхан болон хоёр дахь шатлалын эмч нарт анхааруулан зөвлөв. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаярын асуултад Улсын 2-р төв эмнэлгийн бөөрний мэс заслын эмч А.Ханхонгор хариулт өгч харилцан ярилцлаа.

Эрүүл мэндийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.