Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэд хорооны хурал болов


8-р сарын 19
10 цаг 51 минут

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар-2023” нэрийн дор Зүүн Азийн залуучуудын наадам болох билээ. Энэ хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэргэдэх дэд хорооны гурав дахь удаагийн хурлыг зохион байгуулав. Хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ахалж, уг наадмын ажлын явцтай танилцаж, хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлттэй холбоотой тайлан, зөвлөмжтэй танилцан саналаа хэлэв. “Улаанбаатар-2023” наадмын уриа нь:  

 “Хамтдаа цуглаж”

“Хамтдаа мөрөөдөж”

“Хамтдаа бүтээе”Энэхүү наадам нь спортын 12 төрөл (бадминтон, бокс, волейбол, жүдо, таеквондо, сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, чөлөөт бөх, и-спорт)-д өрсөлдөөн өрнөх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн, Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбай, Спортын төв ордон, “Уран ган” цогцолбор, Сүхбаатарын талбай, “Аса цирк”, Монголын хөлбөмбөгийн талбай, “Степп арена”, Улаанбаатар усан бассейн, Баянгол дүүргийн спорт цогцолбор, “УБ  Арена” зэрэг байгууллагуудад тэмцээн уралдаан бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.Тус наадамд 2000 орчим тамирчин оролцох төлөвтэй бол 350 шүүгч, 200 сайн дурын ажилтан, гадаад, дотоодын 200 сэтгүүлч ажиллах юм. Нэмж хэлэхэд Хятадын Тайванийн Тайчун хотноо зохион байгуулсан ЗАОХ-ны Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хот Зүүн Азийн Залуучуудын наадмыг 2023 онд зохион байгуулах эрх авч гэрээнд гарын үсэг зурсан билээ. 

Биеийн тамир, спортын улсын хороо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав7 цаг 31 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв7 цаг 32 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана7 цаг 35 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно7 цаг 35 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ7 цаг 36 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ7 цаг 37 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно7 цаг 38 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв7 цаг 39 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.